Өчигдөр 12.40 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах дөрөвдүгээр дэлгүүрийн худалдагч дэлгүүр дотроо дээрэмдүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад, уг дэлгүүрийн худалдагч ажилтай 21 настай эмэгтэй З-г ажлаа хийж байхад нь гаднаас үл таних 170 см орчим өндөр, хөнхөр нүдтэй, шанааны яс нь төвгөр, туранхай биетэй, саарал богино хүрэмтэй 30 орчим насны эрэгтэй хүн орлогын мөнгө 1.700.000 төгрөг, гар утсыг дээрэмдэн авч зугатаасан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Б.Чимэг
Сэтгэгдэл (3)