
Оросын агаарын тээврийн Ту-204 онгоц өчигдөр Киев хотын Внуково нисэх
буудлын хөөрөх зурваст зогсож чадалгүй хашлага даван шидэгджээ. Red
Wings компаний уг онгоц буух явцдаа дугуйгаараа газарт хүрсэн боловч
зогсож чадаагүй байна. Хашлага давсан онгоц автомашины зам дээр
шидэгдсэн аж. Золоор онгоцонд зорчигч яваагүй бөгөөд Чехийн Пардубице
хотоос буцаж ирсэн онгоц байжээ. Гэвч нисэх багийн 12 гишүүнээс дөрөв нь
нас барж, бусад нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын эцсийн дүнг хар
хайрцгийн шинжилгээгээр гаргуулахаар Улс хоорондын нислэгийн зөвлөлд
хүргүүлжээ.

Оросын агаарын тээврийн Ту-204 онгоц өчигдөр Киев хотын Внуково нисэх буудлын хөөрөх зурваст зогсож чадалгүй хашлага даван шидэгджээ. Red Wings компаний уг онгоц буух явцдаа дугуйгаараа газарт хүрсэн боловч зогсож чадаагүй байна. Хашлага давсан онгоц автомашины зам дээр шидэгдсэн аж. Золоор онгоцонд зорчигч яваагүй бөгөөд Чехийн Пардубице хотоос буцаж ирсэн онгоц байжээ. Гэвч нисэх багийн 12 гишүүнээс дөрөв нь нас барж, бусад нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын эцсийн дүнг хар хайрцгийн шинжилгээгээр гаргуулахаар Улс хоорондын нислэгийн зөвлөлд хүргүүлжээ.
Автозам дээр шидэгдсэн онгоцны ослыг улам их хүрээг хамрахаас өмнө нисэх буудлын гал сөнөөгчид шуурхай ажиллаж, машины жолооч нар тусалсан гэнэ. Мөн Москва хотын захирагч Сергей Собянин амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, тус бүрт нь нэг сая рублийн тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (3)