
Лос-Анжелес
хотын цагдаа нар тус хотын оршин суугчдад өөрт байгаа галт зэвсгийг
бэлгийн картаар солихыг санал болгов. Ийм аргаар хотын захиргаа гэмт
хэрэгтэй тэмцэхээр шийдсэн байна. Хэд хоногийн өмнө Ньютаун хотын
сургуульд нэг балмад этгээд гал нээснээр 26 хүн амь насаа алдсан билээ.
Лос-Анжелес хотын цагдаа нар тус хотын оршин суугчдад өөрт байгаа галт зэвсгийг бэлгийн картаар солихыг санал болгов. Ийм аргаар хотын захиргаа гэмт хэрэгтэй тэмцэхээр шийдсэн байна. Хэд хоногийн өмнө Ньютаун хотын сургуульд нэг балмад этгээд гал нээснээр 26 хүн амь насаа алдсан билээ. Цагдаагийн ажилтнууд автомат буу авчирч өгсөн хүнд 200, гар буу, винтов, шувууны буу хураалгасан хүнд 100 долларын бэлгийн карт өгч байжээ.
Зэвсгээ хураалгасан хүмүүс нэрээ нууцлах эрхтэй байв. Энэ ажиллагаанд мянга гаруй иргэд оролцжээ. Ийм ажиллагаа Лос-Анжелес хотод 2009 оноос хойш явагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд мөн бусад томоохон хотуудад ч энэ ажил өрнөсөн аж.