
Говийн бүс нутгаар болон Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хуурайшилт их байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.























































