
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Орхон-Сэлэнгэ, Ерөө Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.