
Харин энэ оны сүүлчийн өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд их багтаамжийн автобусны 20 чиглэлд 35 автобус 23.00, 00.30 цагуудад Сүхбаатарын урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчилэхээр зохион байгуулаад байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад автобусны техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн осол зөрчилөөс урьдчилан сэргийлж ажиллахыг Нийтийн тээврийн газраас анхаарууллаа.