
ҮСАХ буюу парк өнгөрсөн жилээс эхлэн “Зул сарын яармаг” арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн. Тэгвэл энэ жилийн яармаг энэ сарын 31-ний даваа гаригт буюу өнөөдөр нээгдэнэ. Өнөөдөр 12.00 цагаас нэгдүгээр сарын 1-ний 02.00 цаг хүртэл үргэлжлэх хөтөлбөрт өвлийн өвгөн, цасан охин, дуучид, бүжигчид, пантамимо, уран гулгалт тэргүүтэй төрөл бүрийн үзүүлбэр багтсан аж. Түүнчлэн “12 жил үлгэр”, “Он солигдох шоу” тоглолтуудыг үзэн шинэ оноо угтах боломжтой юм.