

11 дэх жилдээ уламжлал болон зохиогдож байгаа “Алтан Сарнай-2012” тэргүүн наадмын ялагчийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг.
Алтан сарнай наадамд олон нийтийн зүгээс нийт 500 гаруй хүнийг нэр дэвшүүлснээс Соёл урлаг, Спорт, Шинжлэх ухаан техник, Хүмүүнлэг, Бизнес, Нийгэм улс төр, Дэлхийн Монгол хүн гэсэн долоон номинацид тус бүр арван хүн санал асуулгын төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн билээ. Хэрвээ дэмжиж байгаа хүндээ санал өгөхийг хүсвэл Altansarnai.mn сайтад зочилж хоёр цаг тутамд нэг удаа интернэтээр санал өгч болох юм байна.
Өнөөдрийн байдлаар Соёл урлагийн салбарт шинэхэн гавьяат Н.Ариунболд буюу жүжигчин Бооёо, Спортын салбарт олимпын аварга Н.Түвшинбаяр нар илт давуу саналтай явж байгаа бол бусад салбарт жигд өрсөлдөөнтэй байна.