
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон өчигдөр эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ажил дээрээ ухаан алдаж унан бие нь муудаад байсан юм. Эмч нар түүний цус нь бүлэгнэсэн болохыг тогтоосон гэж бие төлөөлөгч нь мэдэгджээ. Хиллари Клинтон өмнө нь мөн цус шингэлэх эмчилгээ хийлгэж байсан аж. Түүнийг хамгийн багадаа 48 цаг эмнэлэгт хэвтэх ёстой гэж эмч нар мэдэгджээ.
Тэрбээр төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш 400 удаа айлчлал хийсэн бөгөөд ойролцоогоор сая км зам аяласан байна. Ерөнхийлөгч Б.Обама түүний албыг сенатор Жон Керрид шилжүүлэхээр болоод байгаа бөгөөд Сенат зөвшөөрвөл 65 настай Хиллари Клинтон чөлөөндөө гарах юм.