
Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг хоёр оны босгонд асрамжийн
газрын хүүхдүүтэй уулзан, нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөлөө.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг хоёр оны босгонд асрамжийн газрын хүүхдүүтэй уулзан, нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөлөө. Тэрээр Боловсрол” суваг телевизээс зохион байгуулдаг “Та 5 настай хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлгийн шагналын мөнгөө бяцхан хүүхдүүдэд зориулсан юм байна. Тэр дундаа дөнгөж мэндлээд орцонд хаягдсан Гэгээнээ хүүтэй уулзсан аж.
Эрүүл, саруул өсч буй Гэгээнээ болон бусад хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тарааж, өөрийнхөө хэмжээгээр тусалсан байна. Бяцхан хүүхдүүдэд баяр бэлэглэж, нэг өдөр ээжийнх нь оронд ээж болсон дуучин Ж.Алтанцэцэгийн цаашдын уран бүтээлд 24tsag.mn-ы хамт олны зүгээс амжилт хүсье.
Сэтгэгдэл (2)