
Баяр, тэмдэглэлт өдөр дөхөхөөр үйлчилгээний байгууллага, наймаачид барааныхаа үнийг нэмдэг бичигдээгүй хууль манайд бий. Шинэ жилийн баяр тохиож байгаа энэ өдрүүдэд бялуу, оргилуун дарсны үнэ нэмэгджээ. Мөн микроавтобуснууд ч үйлчилгээнийхээ үнийг нэмжээ. Энгийн өдөр 500 төгрөгрөөр үйлчилдэг байсан бол өчигдрөөс зарим чиглэл өдрийн цагаар 700-1000 төгрөг авах болжээ. Ялангуяа Нарантуул худалдааны төвийн чиглэлийн микро автобуснууд хаашаа ч явсан 1000 төгрөг авч байгаа нь иргэдийг бухимдуулж байна.
Сэтгэгдэл (4)