
Эрүүл мэндийн яамны удирдлагууд шинэ оны эхний өдөр буюу 2013 оны
нэгдүгээр сарын 01-нд нийслэлийн Төрөх эмнэлгүүдээр орж, тус өдөр
мэндэлсэн үрсэд баяр хүргэх юм байна.

Эрүүл мэндийн яамны удирдлагууд шинэ оны эхний өдөр буюу 2013 оны нэгдүгээр сарын 01-нд нийслэлийн Төрөх эмнэлгүүдээр орж, тус өдөр мэндэлсэн үрсэд баяр хүргэх юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал 10.00 цагт Клиникийн нэгдүгээр амаржих газар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа 12.00 цагт Нийслэлийн гуравдугаар амаржих газар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар 11 : 00 цагт Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт тус тус ажиллана.
Д.Ундрах /24tsag.mn/