
Харин энэ талаар олимпийн аварга Н.Түвшинбаяр өнөөдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан жиргээчдэд хариулт өгөв.
Тэрээр “Твиттерээ ашиглах гээд учрыг нь сайн олохгүй байна. Сүүлийн үед улсын начин Б.Одхүү бид нарыг зодолдсон гэх мэдээлэл тархаад байгаа. Огт тийм юм болоогүй. Б.Одхүү начин бид хоёр огт зодолдоогүй. Би зодуулаагүй” хэмээн бичжээ.
Мөн хэрэг гарсны маргааш нь цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар тодруулахад хоногийн нөхцөл байдлын мэдээнд уг хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ О нь Б-г зодсон хэмээн бүртгэгдсэн байсан билээ. Тэгэхээр уг хэрэг Н.Түвшинбаяр аваргатай огт холбоогүй аж.
Юутай ч цагдаагийн байгууллагаас Б.Одхүү начинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар олон нийтийн газарт танхайрч, бусдын биед халдсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)