
Тэрээр “Шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авсандаа баяртай байна. Миний амжилтын ар тал болж явдаг Монголын жүдо бөхийн холбооны удирдлага хамт олон болон нийт багш дасгалжуулагч нарын минь нөр их хөдөлмөр, амжилтыг спортын сэтгүүлчид маань үнэлсэнд талархсанаа илэрхийлье.
Бээжингийн олимпод ард түмнээ баярлуулсан шигээ Лондонгийн олимпод мөн та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээсэн. Бөхөд хайртай ард түмэндээ бол гэр бүлийнхэн, найз нөхөд, шигшээ багийн тамирчид холбооны удирдлагууд хамт олондоо ирэх онд эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэлээ илэрхийлжээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (3)