
Архигүй тэмдэглэх нь уг наадмын гол онцлог билээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан архи биш сүү өргөж амьдрах уриан дор зохион байгуулагддаг уг наадамд Ерөнхийлөгч хүрэлцэн ирээгүй ч УИХ-ын дарга З.Энхболд болон улс төр, урлаг соёлын шилдгүүд ирж хүндэтгэл үзүүлсэн юм. Харин наадамд ая дуугаа өргөхөөр ирсэн “Sweetemotion” хамтлагийн бүсгүйчүүд тайзан дээр гарахдаа “За зочидоо урд чинь оргилуун дарс аль эсвэл виногоо бариарай, бид тоглолт ихтэй болохоор ууж ч амжихгүй явна” хэмээн гариг андуурч архидалтыг сурталчилсан гэнэ. Архигүй шинэ жилийн наадам гэдгийг бүх л хэвлэлээр тунхагласан ч хамтлагийн бүсгүйчүүд ингэж том андуурчээ.
Сэтгэгдэл (7)