Шинэ оны эхний шөнө нийслэлийн Цагдаагийн газар ачаалал ихтэй ажиллажээ. Нийслэлийн цагдаагийн газарт ирсэн дуудлагын дагуу өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 154 хүнийг эрүүлжүүлэх байранд саатуулжээ.

Шинэ оны эхний шөнө нийслэлийн Цагдаагийн газар ачаалал ихтэй ажиллажээ. Дуудлагын дагуу өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 154 хүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан байна. Үүнээс тав нь эмэгтэй хүн байсан ажээ. Мөн тус газарт ирсэн дуудлагын дагуу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгчээ. Мөн шинэ жилийн орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан 24 иргэний автомашиныг журамлан шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)