
Энэ сарын 3-нд төвийн нутгийн зарим газраар, 5-нд баруун зүгийн нутгийн баруун, 6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.