
Даваа гариг бүр УИХ дахь бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. Мөн Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд хуралдана. Түүнчлэн Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “В” танхимд хуралдахаар товложээ.