НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн шинэ оны анхны хурал төлөвлөсөн ёсоор өнөөдөр болох гэж байна. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргах юм.
НИТХ- ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуралдааны танхимд 15 цагаас эхлэнэ.