
Тухайлбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрдэнэ уулын үтрэмийн ойролцоо 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой Төв аймгийн Заамар сумаас Булган аймгийн чиглэлд хужир ачсан БУЛ 21-54 улсын дугаартай Портер загварын автомашинтай гурван иргэн замын хунгарт сууж осголтын байдалтай байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын Шуурхай дуудлагын автомашинтай Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ар гэрийн 2 хүнтэй хамт гарч цасан суусан машиныг цаснаас татаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Булган аймгийн төвд авчран осгож хөлдөхөөс аварчээ.
Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлд явж байсан УБ 70-00 улсын дугаартай Ланд загварын автомашин Дундговиос 130 км-т цасанд суусан тухай мэдээллийн аймгийн ОБХ-ийн Аврах бүлгийн албан хаагчид ажиллаж цасанд суусан машиныг гаргасан байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамнаас баруун тийш “Тахир соёот” гэдэг газар руу явж байсан машин цасанд суусан дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид зургаан хүнтэй машин цасанд суусан байсныг татаж гаргасан гэж ОБЕГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.