

2012 онд тус улсын хүн амын тоо 212 мянгаар буурчээ. Энэхүү мэдэгдлийн хийсэн яамдууд бууралтын шалтгааныг төрөт багассантай холбон үзэж байна. Өнгөрсөн онд Японд 2011 оныхоос 18 мянгаар бага буюу 1 сая 33 мянган хүүхэд төржээ.
Яамны мэргэжилтнүүдийн мэдээлснээр байдал энэ хэвээр үргэлжилбэл 2060 он гэхэд улсынх нь хүн амын тоо 40 саяар багасаж мэднэ гэв. Одоо тус улс 127 сая хүн амтай билээ.
Д.Идэр