

Палестины Үндэсний захиргааны тэргүүн Махмуд Аббас өчигдөр Рамалла хотод Палестиныг чөлөөлөх хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсний 48 жилийн ойг тэмдэглэж үг хэлжээ. Тэрбээр “Бид бүрэн тусгаар тогтнохын тулд урагшлах ёстой. Үндэсний эв нэгдэл, зөвшилцөлд хүрвэл бид 2013 онд тусгаар улс болж чадна” хэмээн хэлжээ.
Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей Палестиныг өөрийн байгуулагадаа ажиглагч улсын статустай болгох тухай тогтоолыг баталсан юм.
Д.Идэр