Өнгөрсөн амралтын өдөр буюу баярын өдрүүдэд амиа хорлосон зургаан хэрэг
гарчээ. Мөн амиа хорлохыг завдсан нэг хэрэг гарсан байна.

Өнгөрсөн амралтын өдөр буюу баярын өдрүүдэд амиа хорлосон зургаан хэрэг гарчээ. Мөн амиа хорлохыг завдсан нэг хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдол амиа хорлохыг завдсан байна. 23 настай эрэгтэй М нь өөрийгөө боомилж, ухаан алдалдуулсан байна. Түүнд яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Тэрээр Төв аймгаас саатуулагдаж ирсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)