

Тус улсын томоохон хотын нэг болох Абиджаны цэнгэлдэх хүрээлэнд шинэ жилийн орой ёслолын буудлага үзэхээр маш олон хүн цуглажээ. Харин ёслолын буудлага болоход бөөнөөрөө шуугилдсан олны хөлд 61 хүн амиа алдсан талаар тус хотын цагдаа өглөө нь мэдээлсэн байна.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар арга хэмжээний үеэр цагдаа нар олон нийтийг сэтгэл хөдлөлдөө хэт автахгүй, болгоомжтой байхыг анхааруулж, бөөнөөрөө бүжиж, гүйлдэхгүй байхыг хүсчээ. Харамсалтай нь тэдний ард иргэд сонсоогүй байна.
Амиа алдсан 61 хүний 26 нь хүүхэд, 29 нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй хүн байжээ. Тэднээс гадна 200 гаруй хүн олны хөлд бэртэж эмнэлэгт хүргэгджээ.
Зааны ясан эргийн улсын Ерөнхийлөгч Алассэйнь Оуаттара хэрэг явдлыг шалгаж байгаа талаар мэдээлээд “Энэ бол шинэ оны заагт гарсан манай үндэстний эмгэнэл” хэмээн хэлсэн байна. Тэрбээр улс даяар гурван хоногийн эмгэнэл зарлажээ.
2009 онд энэхүү цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн парад болох үеэр 18 хүн амиа алдаж байжээ.
Д.Идэр






Сэтгэгдэл (4)