
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр томилогдоод байсан Г.Батхүү гишүүний тангаргаа өргөсөн. Тиймээс түүний оронд УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Ламбааг УИХ-ын даргын зөвлөхөөо томилжээ. Тэрбээр Архангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдож байсан. С.Ламбаа энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй ч улс төрийн хувьд түр завсарлага авч байгаа бололтой. Түүнийг Архангай аймгийн засаг дарга болно гэх яриа байсан ч ийнхүү ажлын ачаалал багатай ажилд оржээ. С.Ламбаа өмнө нь "Миний улс төрийн карьер бол дуусаагүй. Намынхаа ажилд оролцоно. Шаардлагатай үед ямар ч ажлыг хий гэхэд хийнэ" гэж байсан юм.
Сэтгэгдэл (3)