

“Куба улсад дөрвөн удаа хорт хавдрын хагалгаа хийлгэсний эцэст түүний биеийн байдал маш дордлоо хэмээн” Дэд ерөнхийлөгч Николас Мадуро хоёр өдрийн өмнө телевизийн ярилцлагад орох үеэрээ хэлжээ.
Дэд ерөнхийлөгч Уго Чавесыг долоон өдөр эргэсэн хэмээн ярьсан нь иргэдийн дунд удирдагчаа бурхан болоход тун ойрхон байна гэсэн яриа гарахад хүргэсэн байна.
Харин өчигдөр Шинжлэх ухааны сайдаар ажилладаг Уго Чавесын хүргэн “Ерөнхийлөгчийн биеийн байдал тогтвортой байгаа тул хоосон ярианд итгэх хэрэггүй” хэмээн мэдээлжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)