
Өмнөд Солонгосын “Samsung” компани “Galaxy S3”-ын дараагийн загвар болох “Galaxy S4” ухаалаг гар утсаа энэ оны дөрөвдүгээр сараас худалдаанд гаргахаар зэхэж байгаа ажээ. Шинэ “Galaxy S4” нь 5 инчийн 1080р AMOLED мэдрэгч дэлгэцтэй, дөрвөн цөмт “Exynos 5440” процессортой, авто-фокусын горимтой 13 мегапикселийн камертай юм байна. Энэ утасны нэг онцлог гэвэл өмнө нь “Samsung” компанийн “Galaxy Note” загварын утсанд байдаг байсан S Pen буюу мэдрэгч үзэгтэйгээр гарах аж. Өмнөд Солонгосын “Enuri” технологийн цахим хуудас “Samsung” компанийг шинэ смартфоноо олон улсын цахилгаан барааны “CES 2013” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна гэж мэдэгдсэн байна. Ямар ч байсан ирэх дөрөвдүгээр сараас та бид “Samsung”-ын бас нэгэн гайхамшигт смартфоныг үзэх бололтой.

Өмнөд
Солонгосын “Samsung” компани “Galaxy S3”-ын дараагийн загвар болох
“Galaxy S4” ухаалаг гар утсаа энэ оны дөрөвдүгээр сараас худалдаанд
гаргахаар зэхэж байгаа ажээ. Шинэ “Galaxy S4” нь 5 инчийн 1080р AMOLED
мэдрэгч дэлгэцтэй, дөрвөн цөмт “Exynos 5440” процессортой, авто-фокусын
горимтой 13 мегапикселийн камертай юм байна. Энэ утасны нэг онцлог гэвэл
өмнө нь “Samsung” компанийн “Galaxy Note” загварын утсанд байдаг байсан
S Pen буюу мэдрэгч үзэгтэйгээр гарах аж. Өмнөд Солонгосын “Enuri”
технологийн цахим хуудас “Samsung” компанийг шинэ смартфоноо олон улсын
цахилгаан барааны “CES 2013” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна гэж
мэдэгдсэн байна. Ямар ч байсан ирэх дөрөвдүгээр сараас та бид
“Samsung”-ын бас нэгэн гайхамшигт смартфоныг үзэх бололтой.
Сэтгэгдэл (1)