

Шинэ жилийн баярыг унтахгүй хонож тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор олон мянган хүн “Пентекостал” сүмийн хаалгыг булаацалджээ. Энэхүү үймээний үеэр 10 хүн амиа алдсаны дөрөв нь хүүхэд байсан байна. Тэднээс гадна 120 гаруй хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ.
“Манай арга хэмжээнд 70 мянган хүн оролцох боломжтой байлаа, харамсалтай нь энэ үйл явдал баяр хөөрөөр дууссангүй” хэмээн сүмийн удирдлага мэдээлсэн байна.
Д.Идэр