Өнгөрсөн амралтын өдөр буюу баярын өдрөөр хүний амь насыг санаатайгаар
хохироосон гурван хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн
25 дугаар хороонд 25 настай эрэгтэй О-г түүний хүргэн ах 46 настай
эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зүрхэн тус газар нь
хутгалж хөнөөсөн байна.

Өнгөрсөн амралтын өдөр буюу баярын өдрөөр хүний амь насыг санаатайгаар хохироосон гурван хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 25 настай эрэгтэй О-г түүний хүргэн ах 46 настай эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зүрхэн тус газар нь хутгалж хөнөөсөн байна. Мөн Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 30 настай О-г 42 настай эрэгтэй О цээжинд хутгалж хөнөөжээ. Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд оршин суух иргэн Б-г бүлэглэн зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн Б-г гэртээ байхад нь 18 настай О ирж, бусадтай бүлэглэн зодож, амь насанд нь хүрсэн байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)