
АНУ-ын
иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэргийг
өнгөрсөн сарын сүүлээр УМБГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад
шилжүүлсэн. Харин прокурорын газраас уг хэрэгт хяналт тавьж байгаа
бөгөөд тун удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ.

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэргийг өнгөрсөн сарын сүүлээр УМБГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн. Харин прокурорын газраас уг хэрэгт хяналт тавьж байгаа бөгөөд тун удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ. Харин хэргийг аль шүүхэд шилжүүлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд эхний ээлжинд харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.
Түүний хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор АНУ-аас нэмж тодруулах зүйл
байгаа учраас Америкаас тодруулга авахаар даалгавар бичиж явуулаад
байсан. Харин уг даалгаварт АНУ-аас хариу ирүүлсэн учраас нэмж тодруулах
зүйлс гарсан хэмээн хэргийг УМБГ-т буцаагаад ч ийнхүү Нийслэлийн прокурорын хяналтад ирсэн билээ.
Түүний эхнэр хатагтай Нэнси Ли манай сайтад өнгөрсөн арваннэгдүгээр сард мэйл ирүүлсэн билээ. Тэрээр мэйлдээ
“Алуурчин Ч.Баттуулд цаазаар авах ял онооно
хэмээн найдаж байгаа. Харгис муухай алуурчин охины минь эцгийг хөнөөчихлөө. Манай
Хятадын уламжлалд охиноо гэрлэхэд эцэг нь гарыг нь барьж явдаг уламжлал
бий. Гэвч хуримын уламжлал битгий хэл нөхрийн маань охиндоо өгөх хайр
халамж үгүй боллоо. Хэн үүнийг нөхөж чадах юм бэ?” хэмээн харууссан сэтгэлээ илэрхийлжээ.
Хэргийг сануулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны өдөр манай улсын

хилээр
орж ирсэн Америк иргэн Жон Мартин ор сураггүй алга болжээ. Монголд
бизнес эрхлэхээр явсан хүүгийнх нь өмнөөс Ч.Баттуул хоёр сарын турш
завгүй байгаа хэмээн хариулж байсанд эх нь сэжиг авч Монгол дахь АНУ-ын
элчин сайдын яамд эрэн сурвалжилж өгнө үү хэмээх хүсэлт тавьжээ.
Талийгаачийн цогцсыг гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг,
Цонжин болдгийн орчмоос олсон юм. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн Ч.Баттуул
“Жон
Мартин Кийныг ирсэн өдрийнх нь маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр
хөнөөсөн. Зургаан удаа буудсан. Түүнийг Эрдэнэ сумын нутагт аваачиж амь
насыг нь бүрэлгээд хэргээ нуухын тулд цогцсыг нь булсан” хэмээн мэдүүлсэн юм.
Мөн түүний дотны
хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд
гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.

Тайваний
технологийн их сургуульд сурч байсан Ч.Баттуул багш Жон Мартин Кийнд
“Шүрэн гүүр” хэмээн зочид буудал барих төлөвлөгөө үзүүлж, түүнийг
монголд ирж хамтран ажиллах санал тавьсан байна. Багшдаа их хэмжээний
цалин амласан тэрээр эхлээд 10 мянган долларын хөрөнгө оруулалт хийх
ёстой гэжээ. Талийгаач Жон Мартин Кийн ээжээсээ арван мянган доллартай
ирсэн өдрийнхөө маргааш харамсалтайгаар амиа алдсан юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (15)