
Харин хорих ангид очсоноос хойш Н.Энхбаярын биеийн байдал муудаж, өнгөрсөн сарын 28-нд ухаан алдсан билээ. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас нарийн мэргэжлийн эмч нарын баг гаргаж, түүний биед үзлэг шинжилгээ хийлгэсэн аж. Энэхүү үзлэгээр Н.Энхбаярт урьд нь хийгдэж байсан эмчилгээг яаралтай үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарчээ. Мөн 401 дүгээр ангид Н.Энхбаярын эмчилгээг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд түүнийг яаралтай хоёрдугаар эмнэлэг рүү шийлжүүлэх хүсэлт гаргасан байна.
401 дүгээр ангийн эмч нар ч хоёрдугаар эмнэлэгт хийгдэж байсан эмчилгээг хорих ангид үргэлжлүүлэх боломжгүй. Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэх талаар хэлжээ. Гэвч Нийслэлийн прокурорын газраас түүнийг хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (66)