

Тэрбээр багаасаа л их тусч, нөхөрсөг хүүхэд байж. Энэ зан нь одоо ч хэвээр. Ойр дотны найзууд нь түүнийг “Хүүхэд шиг найзархуу гэнэн зан, сайхан сэтгэл нь хааяа өөрт нь тус биш ус болоод байх юм” хэмээн халагладаг ажээ.
Багадаа “Монхоо” хочтой явсан тэрээр насан багын найзуудаа хаядаггүй жудагтай эр гэлцдэг. Унаган багын найз Жаргалдаа нэгэн удаа цоо шинэ “Аксент верна” маркийн автомашиныг тоглолтынхоо орлогоор авч өгчээ. “Найзынх нь тоглолт овоо байлаа. Миний найз наадхаараа хөл залгуул. Халтуур хийгээд амьдрал ахуй чинь дээшилдэг бол хий. Хүн ажилгүй л байж болохгүй шүү” гээд түлхүүрийг нь гардуулж өгсөн ажээ. Мөн М.Магнай АНУ-д олон жил амьдарч байгаад Монголдоо ирсэн нэгэн найздаа “Лексус 470” машинаа үнэ тохирч зарсан ч мөнгөө авч чадалгүй хоосон хоцорчээ. Харин хадам аавдаа "Марк-2" машин бэлэглэхэд нь баярласан хадам нь түүнд хурдан удмын даага зүсэлж өгсөн төдийгүй өнөө даага нь өвлийн уралдаанд нэлээд дээгүүр давхиж хадам, хүргэн хоёрын магнайг тэнийлгэсэн гэдэг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)