“NTV” телевиз “Гранд Смарт” группын хамтарсан гар утасны шилдэг бичлэгийн “Мобикам” нэвтрүүлгийн финалын шатны шалгаруулалт өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд боллоо.

“NTV” телевиз “Гранд Смарт” группын хамтарсан гар утасны шилдэг бичлэгийн “Мобикам” нэвтрүүлгийн финалын шатны шалгаруулалт өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд боллоо. Оролцогч Р.Минжирмаа “Бяцхан найзууд” бичлэгээрээ тэргүүлж, “Нокиа 808” загварын ухаалаг гар утсаар шагнуулсан юм.
Тэрбээр тус нэвтрүүлгийн хамгийн анхны дугаарын ялагч бөгөөд “Миний амьдардаг орчны хамгийн сайхан зүйл” сэдэвт бүтээлээрээ шалгарч байсан юм. Бид уралдаанд ирсэн бичлэгүүдийг 24tsag.mn сайтад байрлуулж, үзэгчдээс хамгийн олон лайк авсан таван бичлэгийг тодруулан шүүгчдийн бүрэлдэхүүнд өргөн барьсан. Ингээд шүүгчид хуралдан Р.Минжирмаагийн “Бяцхан найзууд” бичлэгийг шилдэг бичлэг хэмээн тодруулсан юм.

Р.Минжирмаа энэ жил 72 настай ахмад буурал ч гар утсаар бичлэг хийх, зураг авах хоббитой. Өндөр настай ахмад хүн гар утасны бичлэгийн уралдаанд түрүүлсэн нь залуучуудад үлгэр дууриал болсон сайхан үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (3)