
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн ордонд видео хурал зохион байгуулах гэж байна. Хурлаар аймаг, орон нутгийн өвөлжилтийн байдал, болзошгүй зуд, байгалийн гамшгийг хохирол багатай таван туулах талаар хэлэлцэх аж. Видео хуралд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд болон аймгуудын засаг даргазэрэг холбогдох албаны мэргэжилтнүүд оролцох юм. Хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 11.30 цагт эхэлнэ.