
Өвөрхангай аймгийн Уянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Сүхбаатар аймгийн
Эрдэнэцагаан сумдад түргэн тусламжийн автомашиныг ЭМЯ-ны зүгээс
олгохоор болжээ.

Өвөрхангай аймгийн Уянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад түргэн тусламжийн автомашиныг ЭМЯ-ны зүгээс олгохоор болжээ. Энэ жил олон жилийн дунджаас эрс хүйтэрч зарим аймгуудад өвөлжилт
хүндэрч, зузаан цасан хунгарга тогтсон тул мал бэлчээрлэх боломжгүй
болсон байна. Түүнчлэн өчигдөр Эрүүл мэндийн сайд
Н.Удвал орон нутгийн эмнэлгүүдийн удирдлагуудтай видео хуралдаан
хийлээ. Тэд цаг үеийн байдлаар асуудал хэлэлцсэн. Өвөлжилт хүндэрсэн
аймгуудын эмнэлгийн удирдлагуудад зөвөлгөө өгч байнга холбоотой ажиллана
хэмээн мэдэгдсэн.
Д.Ундрах 24tsag.mn