

Охиныг эмнэлэгт хэвтэж байхад арван мянган гаруй иргэн нийслэл Дели хотод жагсч, төр засгийг хүчингийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардан хашгирч байлаа. Жагсаалын маргааш өдөр нь тус хотын цагдаагийн дарга мэдэгдэл хийх үеэрээ “Эмэгтэйчүүд хүчиндүүлэхгүй байхын тулд оройн цагаар гадуур явахгүй, анхаарал татахуйц хувцас өмсөхгүй явах хэрэгтэй. Мөн халдагч этгээдийн нүд рүү цацах улаан чинжүү авч яваарай” гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг улам хүргэж, жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэн цагдаа нартай мөргөлдсөн юм.

Энэ хэрэгт сэжиглэн автобусны жолоочтой нийлээд таван залууг баривчлаад байсан юм. Харин өчигдөр хэрвээ эдгээр залуус гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял онооно хэмээн холбогдох байгууллага мэдээлсэн байна. Хэрэгтнүүдийг шүүх хурал Дели хотын Сакет дүүргийн шүүх газарт болох аж.
Энэтхэгийн албан ёсны мэдээллээр тус улсад 14 цаг тутамд багадаа нэг эмэгтэй хүчиндүүлдэг гэсэн эмгэнэлтэй баримт байна. 12 сарын 16-ны өдөр гарсан энэхүү аймшигт хэргээс хойш Энэтхэгийн олон мянган иргэд өдөр бүр жагсч байна.

Олон мянган хүн жагссанаар Энэтхэгийн Засгийн газар хүчингийн эсрэг хуулиа дахин хэлэлцэх тусгай комисс байгуулж, хотын аюулгүй байдалд анхаарч эхэлсэн байна. Автобусны жолооч нарыг нарийн бүртгэж, машины цонхоо хөшгөөр хаахыг хориглосон байна. Мөн эмэгтэйчүүдийг сонсч яаралтай тусламж хүргэх сүлжээ утаснуудыг хот даяар суурилуулжээ.
Харин сэжигтнүүдийг шүүх хурал хэзээ болохыг мэдээлээгүй аж.
Д.Идэр


Сэтгэгдэл (14)