

Тэрбээр 2012 оны сүүлийн хоёр долоо хоногт бие нь муудаж, ухаан алдан уансан юм. Хатагтай Клинтоныг эхэндээ гэдэсний хөнгөн халдвар авчээ хэмээн мэдээлж байсан ч гавлын яс болон тархины хооронд нь цус бүлэгнэсэн болохыг тогтоосон юм. Тэрбээр Нью-Ыорк хотын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд өчигдөр өглөө гарчээ.
Хилари Клинтоныг эмчлэх баг бүрэлдэхүүн эмчилгээний явц сайн байгаа бөгөөд Хилари Клинтон өөрөө эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байсан нь энэхүү амжилтад ихээхэн нөлөөллөө хэмээн Төрийн Департментад мэдээлсэн байна. 65 настай Хилари Клинтон эмчлүүлж байх үедээ хурдан эдгэж ажилдаа орох хүсэлтэй байсныг ч эмч нар онцолжээ.
Тэрбээр 2009 оны нэгдүгээр сард Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Америкчуудын хайртай хатагтайг 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн таамаглаж байгаа аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)