

Халдагч этгээд Адам Ланза 12 сарын 14-ний өдөр энэхүү бага сургуульд дайран орж 6-8 насны 20 хүүхэд, зургаан насанд хүрсэн иргэнийг буудан хөнөөгөөд өөрийнхөө амийг хорлосон юм.
Харин эмгэнэл, айдаст автсан Сэнди Хүүк бага сургуулийн сурагчид өчигдрөөс хичээлдээ явж эхэлсэн талаар “CNN” мэдээллээ.
Хамгаалалтгүй, хариуцлагагүй хэмээн дуудуулсан сургуулийн удирдлага Сэнди Хүүкийн аюулгүй байдлыг сайжруулсан хэмээн мэдээлсэн байна.
Энэхүү явдлаас хойш АНУ-ын эрх баригчид буу эзэмших бодлогодоо анхаарах болж, хуулиа чангатгахаар болсон билээ.
Д.Идэр