Жүжигчин Н.Цэнд-Аюушийн дургүй, дургүй, дургүй...Хүүхэд
байхаасаа л гүйдэг, спортоор хичээллэдэг, үндэсний бөх, чөлөөт, жүдо,
бокс, хөлбөмбөг гээд л орхигдуулсан спорт гэж түүнд бараг байхгүй мэт.
Тэгвэл жүжигчин Аюушийн дургүй зүйл бол жолооч нар машиныхаа цонхоор
хэрэлдэж, хараал хэлэхийг сонсох. Мөн явган зорчигчид гэрлэн дохио харж
гарцаар гарахгүй байгаа нь түүнд таалагддагүй аж.
Жүжигчин Н.Цэнд-Аюушийн дургүй, дургүй, дургүй...Хүүхэд байхаасаа л гүйдэг, спортоор хичээллэдэг, үндэсний бөх, чөлөөт, жүдо, бокс, хөлбөмбөг гээд л орхигдуулсан спорт гэж түүнд бараг байхгүй мэт. Тэгвэл жүжигчин Аюушийн дургүй зүйл бол жолооч нар машиныхаа цонхоор хэрэлдэж, хараал хэлэхийг сонсох. Мөн явган зорчигчид гэрлэн дохио харж гарцаар гарахгүй байгаа нь түүнд таалагддагүй аж.
Жүжигчин Амбийгийн дургүй, дургүй, дургүй...Түүнийг харамч
гэж зарим хүмүүс ярьдаг. Тэр тоглолтын илүү урилга өөрт байсаар байхад
байнга гуйдаг хүнд өгдөггүй гэнэ. Учир нь холбоогүй байснаа тоглолт нь
болохоор гэнэт гараад ирдэгт нь дургүй нь хүрдэг аж. Тэрбээр мөн эрэгтэй
хүний үглээ занд дургүй. Энэ талаар “Эрчүүд эмэгтэй хүн шиг ааш авир
гаргадаг болчихжээ. Тулга тойрсон хэрүүл хийгээд байдаг болж. Зарим
эрчүүд эхнэрээсээ илүү хэрүүлч болсон байна. Уг нь ямар ч зүйл болсон
эрчүүд буурь суурьтай сууж байдаг биз дээ. Биднийг бага байхад, ээж нар л
үглэдэг байсан.Гэтэл өнөөдөр ээжүүдээс илүүтэй аав нар үглээд давхиад
байхаар тэр хүнээс хүүхэд нь ямар хүмүүжил олж авах вэ. Би энэ бүгдийг
хараад бухимддаг” гэжээ.
Дуучин Ч.Цэлмүүний дургүй, дургүй, дургүй...Интернэт сайтуудаар орж, хүмүүсийн бичсэн сэтгэгдэл уншихад анхандаа түүнд үнэхээр хүнд тусч байсан нь ойлгомжтой. Харин энэ тухайгаа: “Тэр зүйлийг унших тусам би улам доройтож байсан. Гэхдээ би тэр хүмүүсийн ачаар өмнөхөөсөө илүү хүчтэй болсон. Одоо надад интернэтээр аялж, тэдгээрийг унших хүсэл байхгүй. Унших бүрт надад яг л хог ухаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх болсон. Ер нь хүн шавьж шиг шороон дундуур мөлхөх үү, эсвэл бүргэд шиг дээгүүр нисэх үү гэдгээ өөрөө л сонгодог” гэжээ.
Дуучин Т.Эгшиглэнгийн дургүй, дургүй, дургүй...Багадаа нэлээн дуугvй мөртлөө сахилгагvй, жаахан хөдөлгөөнтэй зөрvvд хvvхэд байжээ. Тэгвэл энэ зан нь өдгөө ч тавигдаагүй Эгшиглэн шалчигнуур, тойруу зантай хүнд дургүй. Шударга байдлыг эрхэмлэдэг тэрбээр өөрөө бол байгаагаарай, энгийн чөлөөтэй нэгэн. Угийн хээгүй, эршүүд түүнд чихэрлэг зүйл, амттан ч идэх дур хүсэл байдаггүй гэнэ шүү.
Гитарчин Өөжгийгийн дугүй, дургүй, дургүй... Хөгжимчин, гитарчин Өлзий-Орших буюу Өөжгий ам барьдаг дуучдыг тайзнаас зайлуулахыг хүсдэг. Дургүй зүйлийнхээ тухай Өөжгий, “Сүүлийн үед энэ панаграмчингууд арай дэндлээ. Бүтэн тоглолтын турш бүх дуугаа ам барьдаг дуучны тоглолт үзлээ. Бүтэн оркестр хуруугаа хөдөлгөж, дүр эсгэж суусан сураг байна. Зарим тоглолтон дээр. Хөдөлмөрчин хүн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө билет худалдаж аваад орж ирж байхад CD тавиад зогсдог гарууд тайзнаас зайлвал таарна" гэжээ. Өөжгий бол Монголын номер нэг гитарчин гэгддэг. Тэгвэл чадварлаг хөгжимчин маань чухам хэний тоглолтыг үзээд ийн уурлаж хилэгнэсэн юм бол оо. Ямартай ч түүний хамгийн дургүй зүйлийг та бүхэн мэдэж авсан байх аа.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)