Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн уянга” бүжгийн хамтлагийн хүүхдүүд тун авьяастай. Тэд өнгөрсөн онд амжилт ололтоор дүүрэн байсны нэг жишээ нь Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн уянга” бүжгийн хамтлагийн хүүхдүүд өнгөрсөн онд болсон Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын III уралдааны дэд байрт шалгарчээ. Мөн арваннэгдүгээр сард ӨМӨЗО-ны Ордос хотод уригдан, тоглолтоо толилуулжээ. Авьяаслаг бүжигчин хүүхдүүдийн тоглолт өвөрмонголчуудад тун их таалагдсан учир Ордосын эрх бүхий хүмүүс тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Замын-Үүдэд 800 хүний суудалтай шинэ театр барьж өгөхөө амлажээ. Ордосын хөрөнгөөр барих театрын санхүүжилтийг энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэхээ ч мөн дуулгасан байна. Энэ сайхан мэдээг сонссон тус аймгийн Засаг дарга нь хамтлагийн багш Ч.Очгэрэлийн хөдөлмөрийг үнэлэн, иж бүрэн тавилгатай нэг өрөө байраар шагнахаар болжээ.
Сэтгэгдэл (5)