

Афганистаны хээрийн захирагч Гульбеддин Хекматиар тус улсад цэргийн алба хааж байгаа хүнтайж Харриг ийнхүү хараажээ.
Захирагч Хекматиар Их Британийн “Дэйли телеграф” сонинд ярилцлага өгч, Их Британи Цагаан ордныхныг баярлуулахаар мөргөлдөөнд татагдан оролцож байна үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Ямар учраас Британийн иргэд Америкийн генералуудыг баярлуулахаар хүүхдүүдээ гарцаагүй амь үрэгдэх тавилантай болгож Афганистан руу явуулж байгааг ойлгохгүй байна” хэмээн хэлжээ. Мөн гэм зэмгүй хүмүүсийг үхэл рүү явуулж байгаа өөдгүй амьтдын нэг бол Харри хэмээн мэдэгдсэн байна.
Д.Идэр