

24 цагийн турш ажиллах лавлах шугам хинди, англи, орос, итали, хятад, солонгос хэлээр мэдээлэл олгож, тусламж үзүүлэх юм байна.
12-р сарын 16-нд Дели хотын автобусанд 23 настай оюутан охиныг зургаан залуу хүчиндсэн эмгэнэлт хэрэг явдлаас хойш Энэтхэг улсын нэр хүнд олон улсын хэмжээнд унасныг яам цохон тэмдэглээд энэхүү арга хэмжээг авахаар болсон байна.
Жуулчдад туслах утасны шугамыг байгуулснаар Энэтхэгийн нэр хүнд сэргэнэ гэж яамны ажилтнууд үзэж байна.
Д.Идэр