

Сири улсад үргэлжилж буй мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 60 мянгаас давжээ. НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Нави Паллей энэ талаар мэдээлээд, “Амь үрэгдэгсдийн тоо бидний таамаглаж байснаас хавьгүй их байгаа бөгөөд үнэхээр сэтгэл хирдхийлгэж байна” хэмээн хэлсэн байна. Мөн 2013 оны сүүлч гэхэд 1.1 саяд хүрч болох Сирийн дүрвэгсдэд НҮБ сэтгэл зовинож байгаагаа илэрхийлжээ.
2011 оны гуравдугаар сарын 15-наас 2012 оны 11 дүгээр сарын 30 хүртэл 59 648 хүн алагдсан нь байна.
Д.Идэр