Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас орон нутагт хоёр иргэн сураггүй
алга болоод байсан хоёр иргэний нэгийг нь эсэн мэнд оллоо.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас орон нутагт хоёр иргэн сураггүй алга болоод байсан хоёр иргэний нэгийг нь эсэн мэнд оллоо. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өвөлжиж байгаа айлын малыг маллаж байсан Дэлгэрэх сумын харьяат 28-30 орчим настай эрэгтэй А өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд 22.00 цагийн үед алга болсон юм. Тиймээс дуудлагын дагуу эрэн хайж, аврах ажиллагаа явуулж, тус аймгийн Хөвсгөл суманд өвөлжиж байгаа айлаас өчигдөр орой эсэн мэнд олсон байна. Харин арванхоёрдугаар сарын 28-нд гэрээсээ гараад сураггүй болсон Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэн 50 настай, эмэгтэй М-ийн ар гэрийнхнийх нь гаргасан хүсэлтийн дагуу эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Б.Золбоо