
"Lumino"-гийн Бажи буюу Б.Батхишиг Нандиагийн ток шоунд оролцсон юм.
Тэрбээр тус нэвтрүүлэгт оролцохдоо хамгийн сүүлд ажиллаж байгаа уран
бүтээлийнхээ тухай ярьсан юм. Бажи хамгийн сүүлд реппер Gee-тэй хамтарч
"Хямд охин" дуугаа сонсогч фенүүддээ хүргэсэн бол дахин шинэ уран
бүтээл гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ.

"Lumino"-гийн Бажи буюу Б.Батхишиг Нандиагийн ток шоунд оролцсон юм. Тэрбээр тус нэвтрүүлэгт оролцохдоо хамгийн сүүлд ажиллаж байгаа уран бүтээлийнхээ тухай ярьсан юм. Бажи хамгийн сүүлд реппер Gee-тэй хамтарч "Хямд охин" дуугаа сонсогч фенүүддээ хүргэсэн бол дахин шинэ уран бүтээл гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Түүний сонсогчиддоо хүргэхээр зэхэж буй "Чамайг сэргээе" нэртэй шинэ клип тун удахгүй бэлэн болох юм байна. Түүнчлэн энэхүү дуугаа Рагутай хамтарч хийж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь энэ дууны үг, аялгуунд Сэнгүр брэндийн зөөлөн, сэтгэл сэргээм байдлыг тусгасан гэдэг шүү. Тэрбээр нэвтрүүлгийн эхлэлээс эхлээд дуусан дуустал өөрийн хамтарч ажиллаж байгаа Сэнгүр брэндийг аль чадахаараа сурталчлав.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)