
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг өөрийнх нь гаргасан
хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол оронд нь Б.Цогоог
томилуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон ч хойшлогдлоо.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол оронд нь Б.Цогоог томилуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон ч хойшлогдлоо. Учир нь О.Баасанхүү гишүүн “Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшсэн Б.Цогоо нь төрийн албан хаагч мөн үү, биш үү” гэдгийг тодруулах шаардлага байна. Тиймээс асуудлыг хойшлуулах шаардлагатай байна гэснийг гишүүд санал нэгтэй дэмжив.
Сэтгэгдэл (1)