

Одоогийн байдлаар охины бие 55 хувь буюу 3-р зэргийн түлэгдэлтэй, биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Охины нуруу, бөгс , хөл, цавь битүү түлэгдэлтэй гэнэ. Гэхдээ охин хөхөө хөхөж, орчинтойгоо харьцах харьцаа нь сайн байгаа юм байна. Шаардлагатай эмчилгээ буюу боолт, халдваргүйжүүлэлт, нөхөн сэргээлт зэрэг эмчилгээг ГССҮТ, Эх нялхасын эмч нар хамтран хийж байгаа аж.
Хүүхдийг түлсэн сувилагч Цэрэнлхамыг Баянхонгор аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байна. Эрүүл мэндийн яам ч гэсэн тухайн эмнэлгийн эмч, сувилагч нарт шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ. Н.Удвал сайд хэлэхдээ, "Яамныхаа өмнөөс түлэгдсэн хүүхдийн ар гэрийнхэн, хамаатан саднаас уучлал гуйж байна. Хариуцлага алдсан сувилагчийг ажлаас нь халж, эмчлэх эрхийг нь хураана. Ойрын хугацаанд ЭМЯ-ны ёс зүйн хороо хуралдаад эл хэргийн албан ёсны бичиг баримттай танилцаад зохих арга хэмжээг нь авах болно. Энэ мэт алдаа дутагдалыг цаашид гаргахгүй. Алдаа болгоноо бүртгэдэг тийм л системд шилжинэ” гэлээ. Харин эмч нарын хэлж буйгаар "Цаашдаа ямар нэг байдлаар хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй. Мөн сорвитой эдгэж мэднэ. Ямартай ч түлэгдсэн охиныг эрүүл саруул болгохын тулд бүхий л шаардлагатай эмчилгээг хийх болно" гэсэн юм. Манай сайт тун удахгүй Н.Удвал сайд болон эмч нарын ярилцлагыг дэлгэрэнгүй хүргэх болно.
Т.Хулан
Сэтгэгдэл (27)