
"Odno"s talk show"-ны шинэ жилийн дугаараар МУГЖ, дуучин Б.Сарантуяа
оролцсон юм. Тэрбээр энэхүү нэвтрүүлгээр үзэгч олондоо өөрийн хэзээ ч
мартагдашгүй дурсамж, амьдралын хэцүү үеийг мэдэрч байсан туршлага
зэргээсээ хуваалцсан юм.

"Odno"s talk show"-ны шинэ жилийн дугаараар МУГЖ, дуучин Б.Сарантуяа оролцсон юм. Тэрбээр энэхүү нэвтрүүлгээр үзэгч олондоо өөрийн хэзээ ч мартагдашгүй дурсамж, амьдралын хэцүү үеийг мэдэрч байсан туршлага зэргээсээ хуваалцсан юм. Сарантуяа гавъяат маань "Од" болж гялалзаж байх үедээ тийм ч сайхан амьдралтай байгаагүй аж. Хоолтой үедээ хоолтой, хоосон үедээ хоосон. Байр түрээсэлж, олсон хэдэн төгрөгөө байрныхаа мөнгөнд өгчихдөг байжээ. Нэг л алдартай дуучин, тэгсэн хэрнээ ядуу. Гэхдээ сэтгэлгээгээр биш. Тэр үед Сараа хотын төвд сайхан байртай болох юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан гэдэг.. Ингээд хэсэг хугацааны дараа эгчийнхээ нэг өрөөнд амьдардаг болсон ч такси хөлсөлсөөр өнөөх олсон хэдэн төгрөг нь бас л яваад өгчихнө. Сүүлдээ Бөмбөгөр захаас толгойны алчуур хүртэл худалдаж авч, тэрэнгээрээ нүүрээ далдлаад автобусаар зорчиж байсан гэдэг шүү. Ийм л хүнд , хэцүү олон замыг туулж, шамтралгүй, улам илүү хөдөлмөрлөсөөр өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн дуучин Б.Сарантуяадаа цаашдын амьдралд нь манай сайтын зүгээс хамгийн сайн сайхныг хүсье.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (31)