
Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах
зорилгоор 31-ний даваа гаригийн ажлын өдрийг энэ оны нэгдүгээр сарын
тавны бямба гарагт шилжүүлсэн.

Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 31-ний даваа гаригийн ажлын өдрийг энэ оны нэгдүгээр сарын тавны бямба гарагт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор энэ бямба гаригт нийтийн тээврийн үйлчилгээ ажлын өдрийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх ажээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 66, хот орчимын 13 чиглэлд их багтаамжийн 894 автобус , туслах чиглэлийн 22 чиглэлд бага оврын 256 автобус нийт 1150 тээврийн хэрэгсэл өглөөний 06. 45 цагаас оройны 22.30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.