
ШӨХТГ-ын дарга О.Магнай МИАТ компанийн удирдлагатай уулзаж, тохиролцсоны
дагуу нислэг цуцалсны нөхөн төлбөрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар
сараас олгож эхлэхээр болсон байна. Нислэг цуцалсан тохиолдолд
зорчигчдод нөхөн төлбөрийг олгох бөгөөд харин хойшлох нь үүнд
хамаарахгүй гэнэ.

ШӨХТГ-ын дарга О.Магнай МИАТ компанийн удирдлагатай уулзаж, тохиролцсоны дагуу нислэг цуцалсны нөхөн төлбөрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас олгож эхлэхээр болсон байна. Нислэг цуцалсан тохиолдолд зорчигчдод нөхөн төлбөрийг олгох бөгөөд харин хойшлох нь үүнд хамаарахгүй гэнэ.
Нөхөн төлбөрийн хэмжээг 1500 ба түүнээс дооших км-ийн аялалд бол 100 ам.доллар, 1500-3500 км-т 150 ам.доллар, 3500 км-ээс дээш бол 200 ам.доллараар тогтоон, мөнгийг МИАТ ХК-иас авах юм.
Өнгөрөгч сарын 22, 23, 24-ний Улаанбаатар Бээжин, 31-ний Бээжин-Сөүлийн чиглэлд үйлдэх тус компанийн нислэг цуцлагдсан бөгөөд эдгээр нислэгээр зорчих байсан хүмүүс нөхөн төлбөрөө авах боломжтой боллоо.
Д.Ундрах/ 24tsag.mn/
Сэтгэгдэл (3)